Хүүхдийн эрүүл мэндийн асуудал миний зүрх, сэтгэлд хамгийн ойр байдаг.Миний бие 30 гаруй жил энэ салбарт ажиллаж байгаа мэргэшсэн хүүхдийн их эмч билээ. Энэ хугацаанд би ихээхэн туршлага хуримтлуусан ба хүүхэд өвчтэй үед ямар их бие сэтгэлийн дарамт учирдгийг мэдэж авсан. Хүүхэд болон өсвөр насныханд тавих анхаарал, үзүүлэх тусламж нь илүү онцлогтой байдаг учраас тусламж, үйлчилгээг найдвартай, итгэлтэй эмчээс авах нь зүйтэй.